Turkish Airlines Улаанбаатарын нислэгээ сэргээх хүсэлтэй байна

Turkish Airlines Улаанбаатарын нислэгээ сэргээх хүсэлтэй байна

Туркийн иргэний нисэхийн Turkish Airlines цар тахлын үед олон улсын нислэгүүдээ зогсоосон. Гэхдээ өнгөрсөн зургаадугаар сард ихэнх нислэгээ сэргээсэн билээ.

Энэ удаад тус компаниас ирэх есдүгээр сарын 1-нээс сэргээх хүсэлтэй байгаа олон улсын нислэгүүдээ зарлалаа. Туркийн болон олон улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран судалгаа хийсний эцэст энэ жагсаалтыг гаргасан гэнэ.

Үүнд Ашхабад (Туркменистан), Иран (Тегеран, Тебриз, Шираз, Мешхед), Канад (Ванкувер); Мадагаскар (Антананариву); Эстони (Таллин), Латви (Рига), Гүрж (Батуми, Тбилиси); Вьетнам (Ханой, Хошимин) болон Саудын Арабын Даммам, Эр-Рияд; Алжирын Константин, Оран; Афганистаны Мазари-Шариф; ОХУ-ын Краснодар, Сочи, Казань; Иракийн Сулейман; Энэтхэгийн Мумбаи, Нью-Дели; Иорданы Амман, Литвагийн Вильнюс, Монголын Улаанбаатар, Грекийн Салоник, Мароккогийн  Марракеш, Нигерийн Абужа, Лагос; ӨАБНУ-ын Кейптаун, Йоханнесбург, Дурбан, АНЭУ-ын Абу-Даби багтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.