Улаанбаатар-Истанбулын чиглэлээр 250 хүн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Истанбулын чиглэлээр 250 хүн эх орондоо ирнэ

Улаанбаатар-Истанбулын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр 250 орчим хүн эх орондоо ирнэ. Мөн Хонконг-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн онгоцоор 170 орчим иргэн ирнэ. 

Истанбулын чиглэлийн онгоцоор Европт байгаа иргэдээ татан авчрах бол Хонконгоос  Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах юм.

УОК-ын  шийдвэрээр 8 дугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэгийг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэг үйлдээд байна. Одоо гадаад улс орнуудад байгаа монгол иргэд эх орондоо ирэх  хамгийн ойрын тусгай нислэгт маргааш буюу 8 дугаар сарын 21-нд үйлдэх Франкфурт-Улаанбаатарын чиглэл орж байна. Цаашлаад:

  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр  наймдугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, наймдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлээд байна.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод түр зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм. Ийнхүү нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.