Сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолжээ

Сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортолжээ

Сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортод гаргалаа  гэж Сангийн сайд мэдээллээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Ярант боомтоор  энэ  сарын 17-нд 1809, 18-нд 1838, 19-нд 1844 машин нүүрс тус тус экспортод гарчээ.

Сануулахад, энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 782.8 сая ам.доллароор буурсан. Нүүрсний экспорт 911 сая ам.доллароор,  зэсийн баяжмалын экспорт 324.3 сая ам.доллароор буурсан нь нөлөөлсөн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.