АНУ дахь үйл ажиллагаагаа хумихгүй гэдгээ “TikTok” мэдэгджээ
Бид АНУ дахь үйл ажиллагаагаа хумих бодолгүй байна гэж “TikTok” компанийн ерөнхий менежер Ванесса Паппас мэдэгджээ.
“Бид энд урт хугацаанд байсан бөгөөд ирээдүйдээ илүү итгэлтэй байна. “TikTok” нийгмийн сүлжээ АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулдаггүй. Энэхүү нийгмийн сүлжээ нь АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн геополитикийн хурцадмал байдлын золиос болоод байгаа юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтэрсэн гэх баримт нотолгоог олоогүй хэмээн Тагнуулын төв газрын илтгэлд дурдсаныг В.Паппас уламжилжээ. Нийгмийн сүлжээнийх нь хэсэг бүлэг хэрэглэгчийг “Instagram” руу шилжүүлэхийг зорьж буйд санаа зовнихгүй байгаагаа В.Паппас мөн илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.