АНУ-д анх удаа өнгөт арьстай эмэгтэйг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв
АНУ-ын Ардчилсан нам Калифорни мужаас сонгогдсон сенатор Камала Харрисыг ирэх арваннэгдүгээр сарын сонгуульд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхээр болжээ.
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Жозеф Байден энэ сарын 11-нд Камала Харристай хамтран ирэх сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан билээ. Үүнээс өмнө Харрис намын сунгаанд Байдентай өрсөлдөж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сунгаанаас гарч, Байденыг дэмжихээ мэдэгдэж байсан юм. Харрис өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөөх Ардчилсан намын сунгаанд оролцож буй өрсөлдөгчдөөс цорын ганц өнгөт арьстан гэж нэг бус удаа нэрлэж байжээ. Түүний ээж Энэтхэгээс гаралтай бол эцэг нь Ямайка улсаас гаралтай.
Ингэснээр Камал Харрис АНУ-ын түүхэнд тус улсын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны өнгөт арьстай эмэгтэй нэр дэвшигч болж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.