Монголын тухай үзэсгэлэн Бельгийн Беверенд гарч байна

Монголын тухай үзэсгэлэн Бельгийн Беверенд гарч байна

 Бельгийн Хаант улсын Беверен хотод “Beveren embraces Mongolia” үзэсгэлэн энэ оны 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 23-нд гарч байна.

Үзэсгэлэнг Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа ЭСЯ-наас Өргөмжит консул Пол Ван Волвтэй хамтран Беверен хотын захиргаа, Францын Рубрук хотын Түүхийн музейн дэмжлэгтэй дэлгэжээ.  Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суугаа Элчин сайд О.Оч 8 дугаар сарын 20-нд Беверен хотын захирагч Марк Ван де Вийвийн хамт үзэсгэлэнг үзэж сонирхон Монгол орны талаар танилцуулав. Энэ үеэр Элчин сайд О.Оч тус хотын төв телевизид үзэсгэлэнд тавигдсан үзмэр, Монголын түүх, нүүдлийн соёл иргэншлийн талаар ярилцлага өгөв.

Дэлхий нийтийг хамраад буй "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж олон арга хэмжээ цуцлагдаж байгаа хэдий ч Өргөмжит консул Пол Ван Волв, Беверен хотын захиргааны хүчин чармайлтаар Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэн, арга хэмжээг амжилттай зохион байгуулж, суугаа орны иргэд үзэсгэлэнг өргөнөөр сонирхож байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020-2021 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхэд эцэг эх, асран хамгаалагчид дараах үүргийг хүлээнэ. 2020-08-21

Цэцэрлэгийн хүүхдэд бэлтгэх хичээлийн болон ариун цэврийн хэрэгслүүд 2020-08-21

Эрүүл мэндийн шалтгаанаар Н.Золжаргал, Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа 2020-08-21

Б.Баттөмөр: Монголын бүх банкууд ХУВЬЦААТ КОМПАНИЙН хэлбэр рүү шилжинэ 2020-08-21

БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа 2020-08-21

Монголын тухай үзэсгэлэн Бельгийн Беверенд гарч байна 2020-08-21

ЦАГ АГААР: Өнөө шөнө Өмнөговийн зүүн хэсгээр усархаг бороо орно 2020-08-22

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна 2020-08-22

Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэв 2020-08-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллав 2020-08-22

ЭЗБХ: Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2020-08-22