Эрүүл мэндийн шалтгаанаар Н.Золжаргал, Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн ба шүүх хуралдааны явцад буюу өнөөдөр /2020.08.21/ шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.