Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх пүрэв гарагт болно

Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх пүрэв гарагт болно

Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх пүрэв гарагт /2020.09.03/ Туушин зочид буудалд болохоор товлогджээ.

Уг хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачилга, санхүүжилтээр “НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ” уриан дор зохион байгуулна.

Covid-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW-ээс энэ оны ихэнх тэмцээнүүдийг цуцлаад байгаа билээ. Энэ жил Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос томоохон тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулахаар товлоод байна. Үүнд:

- U-23 насны ДАШТ-ийг 11-р сарын 23-29-нд Финляндын Тампере хотод;
- Залуучуудын ДАШТ-ийг 12-р сарын 4-10-нд;
- Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 12-р сарын 12-20-нд Сербийн Белград хотноо зохион байгуулахаар товлогдсон. Иймд дээрх тэмцээнүүд зохиогдох нь эцэслэн батлагдвал Монгол улсыг төлөөлж оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалт, бэлтгэл сургуулилтыг хэрхэн хангах тухай асуудлыг энэ хурлаар хэлэлцэж батлах аж.

Мөн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, Олимпийн эрхийн тэмцээн болон Олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэргийг хамтдаа хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өчигдөр 268 иргэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирлээ 2020-08-23

НЗДТГ-ын үйл ажиллагааны өнгөрсөн ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ 2020-08-23

Нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр өөрчлөлт орлоо 2020-08-23

Монгол Улсын нэрийг дэлхийд өргөх нэн ховор үзмэрүүдийг дэлгэнэ 2020-08-23

Армен Гулян: 2028 онд холимог тулаан олимпын хөтөлбөрт орно 2020-08-23

Монголын Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн өргөтгөсөн хурал ирэх пүрэв гарагт болно 2020-08-23

Өчигдөр коронавирус илрээгүй, 218 хүний тандалтын хугацаа дууслаа 2020-08-23

Японы “GREEN FUNDING” байгууллагаас монгол гэрээс санаа авсан “Гэр майхан” төсөл хэрэгжиж байна. 2020-08-23

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 15 849 072 болжээ 2020-08-23

Шинэ ургацын хүнсний ногоог шинжилгээд хамрууллаа 2020-08-23

Хүүхдийг эрсдэлд оруулж тээвэрлэсэн этгээдийг 50 мянган төгрөгөөр торгожээ 2020-08-23