Японы “GREEN FUNDING” байгууллагаас монгол гэрээс санаа авсан “Гэр майхан” төсөл хэрэгжиж байна.
Төслийн танилцуулгад “2020 он дэлхийн бүх орон, ард түмний амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн жил байлаа. Япон орны хувьд цар тахлаас гадна хар салхи, үер, газар хөдлөт зэрэг байгалийн гамшиг маш их тохиолдлоо. Ийм үед танд байгалийн хатуу ширүүн, агуу ихийг биеэрээ мэдэрч чадах зүйл санал болгож байна. Энэ бол Монголын нүүдэлчин ард түмний 3000 жилийн түүхээс санаа авсан “Гэр майхан”. Зун нь сэрүүхэн, өвөл нь дулаахан, жилийн 4 улиралд ашиглаж болно. Зун нь цонохх онгойлгож, өвөл нь дотор нь зуух галлах боломжтой. Знэ нь 278000 иэн. Гольфийн хоёр цүнхэнд багтах авсаархан, 15 минутад л барьчихна. Аялалд авч явахад тохиромжтой” гэж сурталчилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.