Шинзо Абэ засгийн газрын тэргүүний албан тушаалыг тасралтгүй хашсан тоон үзүүлэлтээр хамгийн тэргүүнд бичигдлээ

Шинзо Абэ засгийн газрын тэргүүний албан тушаалыг тасралтгүй хашсан тоон үзүүлэлтээр хамгийн тэргүүнд бичигдлээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ засгийн газрын тэргүүний албан тушаалыг тасралтгүй хашсан тоон үзүүлэлтээр хамгийн тэргүүнд бичигдэх болжээ. Тэрбээр энэ түүхэн амжилтыг XX зууны дунд үед засгийн газрыг тэргүүлж байсан өөрийн үеэл өвөө болох Эйсаку Сато-той хуваалцаж байгаа юм. Өнөөдөр буюу ням гарагт Абэ ерөнхий сайдаар тасралтгүй ажиллаж буй 2798 дахь өдөр тохиож байна.    

2019 оны 11 дүгээр сард Шинзо Абэ Японы түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүнээр тодорч байсан бол өнөөдөр ийнхүү уг албан тушаалыг “хамгийн удаан хугацаанд тасралтгүй хашсан хүн” гэж тооцогдох боллоо.   

2018 он тэрбээр эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар 3 дахь удаагаа сонгогдсон бөгөөд намын дүрмийн дагуу сүүлчийн удаагаа намаа удирдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2021 он хүртэл засгийн газрыг тэргүүлэх боломжтой гэсэн үг.

Эхний удаад Ш.Абэ 2006 оны 9 дүгээр сарын 26-наас 2007 оны 9 дүгээр сарын 26 хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байгаад өвчний улмаас албан тушаалаа шилжүүлэн өгчээ. Дараа нь Либерал-Ардчилсан нам сонгуульд итгэлтэй ялалт байгуулснаар тэрбээр 2012 оны 12 дугаар сараас засгийн газрыг тэргүүлэх болов.

Эдийн засгийн шинэчлэл хийх, Токиогийн Олимпыг амжилттай зохион байгуулахын тулд ерөнхий сайдад ахиухан хугацаа өгөх хэрэгтэй гэж түүний талынхан шаардаж байсан юм.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.