Хил зөрчсөн тохиолдолд сануулахгүйгээр арга хэмжээ авахыг А.Лукашенко тушаав

Хил зөрчсөн тохиолдолд сануулахгүйгээр арга хэмжээ авахыг А.Лукашенко тушаав

Беларусь улсын баруун хилийг зөрчсөн тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хариу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч А.Лукашенко Батлан хамгаалах яамны удирдлагад тушаалаа. Тэрбээр Гродно хотын ойролцоох цэргийн хээрийн сургуулийн талбайд очих үеэрээ Батлан хамгаалахын сайд Виктор Хренинд дээрх үүргийг өгсөн байна.  

Сайд В.Хренин Ерөнхийлөгчид илтгэхдээ, Литва дахь НАТО-гийн цэрэг Беларусийн хилд дөхөж ирснээ буцаж байна гэжээ. “Бид тэднийг харж байгаа. Хэрвээ ням гарагт манай хил рүү НАТО-гийн цэрэг хөдлөх аваас бид нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авах болно” гэж сайд хэллээ.  

Тэрбээр мөн улс орны дотоодод нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж буйд анхаарлаа хандуулав. “Баруун мужуудад байдал илүү хүндэрч магадгүй” гэдгийг сайд дурдаад “барууны орнуудын тусгай албадаас чиглэл авсан хорлон сүйтгэгч хүчнийхэн ил болон далд аргаар баруун мужуудын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, байдлыг тогтворгүй болгох оролдлого хийж болзошгүй” гэдгийг сэрэмжлүүлжээ.

Түүнчлэн агаарын орон зай,  улсын хилийг зөрчиж, өдөөн хатгалга хийж болзошгүй гэдгийг сайд эцэст нь хэллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.