Сэлэнгэ аймагт 33 иргэн гэрийн ажиглалтад байна
2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн харьяатай 33 иргэн гэрийн ажиглалтад хянагдаж байна.
Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт дөрөв, Баянгол сум дахь “Гүй Жоу Хавэй инженеринг групп” ХХК-ийн тусгайлан бэлдсэн ажиглалтын байранд БНХАУ-ын 16 иргэн ажиглалтад байна. Ингээд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 20 иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.