Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өгөв

Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өгөв

Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан зөвлөмж, чиглэл өглөө.

Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны наймдугаар сарын 6-ны өдрийн “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 тоот тушаалын хэрэгжилтийг ханган, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжих, сурах, эрүүл аюулгүй амьдрах эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дэмжсэн арга хэмжээг авч ажиллахыг зөвлөлөө.

Хүүхэд нэг бүрийн бодит байдлын судалгаа, хэрэгцээнд үндэслэн ганцаарчлан ажиллах шаардлагатай хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр хуваарь гарган ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу үр дүнтэй ажиллах талаар чиглэл өгч харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2020 оны  зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдлаа 2020-08-24

Сэлэнгэ аймагт 33 иргэн гэрийн ажиглалтад байна 2020-08-24

Эрүүл мэндийн сайд Түнхэл тосгонд ажиллалаа 2020-08-24

Байнгын хороод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2020-08-24

Сөгнөгөрийн аманд хууль бусаар мод бэлтгэсэн эсэхийг шалгаж байна 2020-08-24

Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өгөв 2020-08-24

Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандуулжээ 2020-08-24

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдэд 7 тэрбум төгрөгийн татаас олгоно 2020-08-24

Бэлчээрийн даацыг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй 2020-08-24

Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв 2020-08-24

Ц.Оюунсүрэн: Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа 2020-08-24