Засгийн газар НҮБ-тай хоёр жил хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулжээ

Засгийн газар НҮБ-тай хоёр жил хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулжээ

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2020.08.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар оролцлоо. 

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллахаар болсон талаар хэллээ. Улмаар дээрх хугацаанд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хүртэл гаргаж, НҮБ-ын төв рүү илгээсэн байна. 

Дээрх төлөвлөгөө нь одоогийн байдлаар төслийн хэмжээнд яваа гэдгийг тодотголоо. Тус хоёр жилийн төлөвлөгөөнд эдийн засгийг сэргээж, ард иргэдэд тэгш боломж олгох, эрүүл мэнд боловсролын салбарыг хөгжүүлэх гэх зорилтын хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг тусгаж хэрэгжүүлэх аж. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд 50 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Дээрх мөнгөний 50 хувийг нь НҮБ-аас гаргах бол үлдсэн 50 хувийг бусад олон улсын байгууллага, Засгийн газар хамтран босгох шаардлагатай байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ипотекийн зээлээ хойшлуулаагүй иргэдэд 7 тэрбум төгрөгийн татаас олгоно 2020-08-24

Бэлчээрийн даацыг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй 2020-08-24

Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв 2020-08-24

Ц.Оюунсүрэн: Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа 2020-08-24

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид арга хэмжээ авчээ 2020-08-24

Засгийн газар НҮБ-тай хоёр жил хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулжээ 2020-08-24

Эдгэрсэн 218 хүний ажиглалтын ХУГАЦАА ДУУССАН 2020-08-24

3.5 сая төгрөгийн шагналтай “Зүүм” гэрэл зургийн уралдаан зарлалаа 2020-08-24

Хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл НЭМЭГДЭЖ байна 2020-08-24

А.Намсаманд: Хүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй бол 30 хүртэл хоног саатуулна 2020-08-24

Орон нутгийн зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа 2020-08-24