Тувагийн Ерөнхийлөгч дахиад коронавирус туслаа

Тувагийн Ерөнхийлөгч дахиад коронавирус туслаа

ОХУ-ын тувагийн тэргүүн Шолбан Кара-оол дахин коронавирусний халдвар авчээ. Уг нь Шолбан энэ зуны эхээр өвдөөд эдгэрч, ажилдаа ороод байсан юм.

Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан дахин халдвар авснаа мэдэгдсэн байна.

Шолбан Кара-оол “Би дахиад Халдвартын эмнэлэгт эмчлүүлж байна. Дахиад л COVID-19. Хоёр дахь удаагаа энэ өвчнөөр өвдлөө. Магадгүй маш их ачаалалтай ажиллаж байсан болохоор эхний халдварын дараа биед эсрэг биет тогтоогүй байх. Дахин тусахад илүү хэцүү байна. Толгой их өвдөөд” гэж хэлсэн байна.

Тувад өнөөдөр өглөө 23 халдварын шинэ тохиолдол гарсан. Нийт 6681 тохиолдол илэрч, 77 хүн амиа алдаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж байна 2020-08-25

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна 2020-08-25

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2020-08-25

1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө бүрэн төвлөрөөгүй учраас ОЛГОГДОХГҮЙ байна 2020-08-25

Хөл хориог сунгах асуудлаар Улсын Онцгой комисс хуралдаж эхэллээ 2020-08-25

Тувагийн Ерөнхийлөгч дахиад коронавирус туслаа 2020-08-25

НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарна 2020-08-25

Монголын төр Ш.Батхүү нарын 40 сая ам.долларын өрийг төлөөд 16 сар өнгөрлөө 2020-08-25

14 мянган тээвэрчин төрийн шийдвэрийг ДОЛОО ДАХЬ өдрөө хүлээн, жагсаж байна 2020-08-25

АТГ хэрэг бүртгэлтийн 9 хэрэг шинээр нээжээ 2020-08-25

Манай улсад бүртгэгдсэн коронавирусний 298 тохиолдлын 96.9 хувь нь эдгэрчээ 2020-08-25