“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна.

Онцгой байдлын байгууллагын 2020 оны сургуулийн жилийн удирдамжийн хүрээнд алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдаж буй тус дадлага сургуульд 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдагсад Хараа, Ерөө гол дээр усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны багаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, усны мандлын сэлэлт, усны бага гүнд шумбалт хийх, усан дотор зүг чиг олох дадлагуудыг хийж гүйцэтгэнэ.

Дадлага, сургууль гурван өдөр үргэлжилнэ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Эрдэнэбат, Н.Золжаргал нарыг ДОЛОО ДАХЬ өдрөө шүүж байна 2020-08-25

Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжив 2020-08-25

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв 2020-08-25

Хүнсний аюулгүй байдлын бага хурлыг "Хүнсний шимт чанар" сэдвээр зохион байгуулна 2020-08-25

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж байна 2020-08-25

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийж байна 2020-08-25

Онцгой байдлын хэлтэст 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2020-08-25

1072 хувьцааны ногдол ашгийн мөнгө бүрэн төвлөрөөгүй учраас ОЛГОГДОХГҮЙ байна 2020-08-25

Хөл хориог сунгах асуудлаар Улсын Онцгой комисс хуралдаж эхэллээ 2020-08-25

Тувагийн Ерөнхийлөгч дахиад коронавирус туслаа 2020-08-25

НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарна 2020-08-25