ТЕГ-ын дараагийн даргыг томилтол хурандаа П.Одонбаатар түр орлоно

ТЕГ-ын дараагийн даргыг томилтол хурандаа П.Одонбаатар түр орлоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.08.25/ болсон. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн. Тухайлбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тэгвэл ТЕГ-ын шинэ даргыг томилох хүртэл тус газрыг тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хурандаа П.Одонбаатар удирдахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм. 

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон", Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.