Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ц.Сандаг-Очир гишүүн Налайх, Багануур дүүргийн дулааны цахилгааны станцыг шинэчлэх асуудлыг тусгах боломжтой эсэх талаар асууж, Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрийн төсөв, зардлыг үнийн өсөлттэй уялдуулах, монгол хүний хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоох асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ТЕГ-ын дараагийн даргыг томилтол хурандаа П.Одонбаатар түр орлоно 2020-08-25

Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана 2020-08-25

Сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг анхааруулж байна 2020-08-25

ТББХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ 2020-08-25

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 2020-08-25

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2020-08-25

Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг "Эко парк" цогцолборт байгуулна 2020-08-25

Монгол, Кувейтийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал байна 2020-08-25

Олимпын аваргууд хүүхэд залуучуудтай цахимаар холбогдлоо 2020-08-25

МҮОХ-ны удирдлагууд "Олимпийн өвөө"-д хүндэтгэл үзүүллээ 2020-08-25

Ам.долларын ханш иргэдийн хүлээлтийг давж чангарав 2020-08-25