Шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарчээ
Үндэсний их баяр наадмаар зодоглосон бөхчүүдээс тавын даваанаас эхлэн сэргээшийн шинжилгээ авдаг уламжлалтай. Шинжилгээг БНСУ-ын итгэмжилсэн лабораторид шинжлүүлдэг.
Энэ дагуу энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан аж. Хариуг ирэх долоо хоногт БНСУ-аас илгээнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Сануулахад:
2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Пүрэвийн Бүрэнтөгс ес даван түрүүлж, Улсын аварга цол, Намсрайжавын Батсуурь аварга үзүүрлсэн. Харин их шөвөгт Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан цолоо бататгаж, Мягмарын Бадарч шинээр Улсын заан цол хүртсэн.
Мөн Аймгийн арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ, Урлсын арслан Р.Пүрэвдагва, Йймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Аймгийн арслан Н.Мустафа, Аймгийн арслан Х.Цогтгэрэл, Улсын начин Ц.Одбая, цэргийн арслан Т.Дүгэрдорж, Улсын начин Б.Орхонбаяр, А.А Б.Бат-Орших, Аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар шөвгийн 16-д шалгарсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.