Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал $3.5 саяын урамшууллаа алдлаа

Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал $3.5 саяын урамшууллаа алдлаа

Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак 3.5 сая ам.доллартай тэнцэх урамшууллаа алдсан тухай мэдээллээ.

Учир нь уугуул австраличуудын агуйг тэсэлгээний явцад сүйтгэсний дараа компанийн ТУЗ-өөс удирдах албан тушаалтнуудын урамшууллыг танаж, ажилчдын урамшууллыг бууруулсан юм.

Түүнээс гадна Крис Салибюри, Симоне Нивен нарын гүйцэтгэх удирдлагын хоёр хүн тус бүрдээ 700 мянган ам.долларын урамшууллаа тануулсан байна.

Дээрх асуудал Рио Тинто компанийн олон нийтийн нэр хүндийг унагаад зогсохгүй төлөвлөж байсан зарим төслүүдийг тасалдуулахад хүргэсэн билээ.

Австралийн Засгийн газар энэ мэт алдаа цаашид гаргахгүйн тулд лиценз эзэмшигч талбайнуудад түүхэн ач холбогдлын шалгалт оруулахаар болоод байна.


Эх сурвалж: Fox23

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.