Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ

Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ

Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 орчим тээвэрчид энэ сарын 19-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт хийж, суулт зарлажээ.

Уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлж 14 сар үргэлжилж байна. Тэмцэл эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Тэмцлээс тавьсан шаардлага биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлажээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж байгааг мэдэгдсэн байна.

Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, Зам тээврийн, хөгжлийн сайдын баталсан жишиг тариф мөрдүүлэх БНХАУ-ын худалдан авагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн гэж мэдэгджээ.

Хэдийгээр асуудлыг нааштайгаар шийдэхэд анхаарч буй мэт боловч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг нүүрсний тээвэрт томилж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлаж тэмцэж байна.

Нүүрсний тээвэрчдийн суулт найм дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд Цагаан хад гаалийн хяналтын бүсэд нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, “Ногоон гарц”-аар эрчимтэй гарч байсан нүүрсний экспорт тасалдах эрсдэл үүсжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай уулзлаа 2020-08-27

Зээлийн хүү бууруулах ажлыг эрчимжүүлэх хүсэлтээ уламжлав 2020-08-27

Я.Содбаатар: Коронавирусний халдвартай тэмцэх ажилд 380 тэрбум төгрөг шаардлагатай 2020-08-27

Хуулийн хугацаа эхлээгүй байхад зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг анхааруулъя. 2020-08-27

Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтээ шүүхэд уламжилжээ 2020-08-27

Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ 2020-08-27

Хяналт шалгалтаар 136 зөрчлийг илрүүллээ 2020-08-27

Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ 2020-08-27

"COVID-19" халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна 2020-08-27

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав 2020-08-27

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэлээ 2020-08-27