Хяналт шалгалтаар 136 зөрчлийг илрүүллээ

Хяналт шалгалтаар 136 зөрчлийг илрүүллээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулжээ.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчийн Заваал биелүүлэх албан шаардлага-87, Мэдэгдэл-24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа юм.

Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 5 аж ахуйн нэгж байгууллагыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зээлийн хүү бууруулах ажлыг эрчимжүүлэх хүсэлтээ уламжлав 2020-08-27

Я.Содбаатар: Коронавирусний халдвартай тэмцэх ажилд 380 тэрбум төгрөг шаардлагатай 2020-08-27

Хуулийн хугацаа эхлээгүй байхад зөвшөөрөлгүй самар түүхгүй байхыг анхааруулъя. 2020-08-27

Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтээ шүүхэд уламжилжээ 2020-08-27

Нүүрсний тээврийн жолооч нар суулт зарлажээ 2020-08-27

Хяналт шалгалтаар 136 зөрчлийг илрүүллээ 2020-08-27

Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ 2020-08-27

"COVID-19" халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна 2020-08-27

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав 2020-08-27

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэлээ 2020-08-27

“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа 2020-08-27