ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.

ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.

Монгол Улсад бүртгэлтэй, хуулийн этгээд болох ААН, байгууллагууд эцсийн өмчлөгчөө ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдэгдлээ. Энд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинээр ААН байгуулж буй иргэд, ААН ч орох аж. 

Энэ оноос хэрэгжиж буй Татварын шинэчилсэн ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан юм.

ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа талаар УБЕГ мэдээлж байна. Хуулийн этгээдийн лавлагааг:

  • Улсын бүртгэлийн байгууллагад хандаж авахаас гадна ТҮЦ машинаас цаасаар болон мөн цахимаар www.burtgel.gov.mn авах боломжтой аж. 
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хураамж, үйлчилгээний төлбөр хөлсийг ч мөн цахимаар төлөх боломжтой. 
  • Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг нийслэлд төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох 7 газраас авч болох юм. 
  • Харин хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийг www.opendata.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан харах боломжтойг УБЕГ-аас мэдээлж байна. 
  • Түүнчлэн хуулийн этгээд ААН байгуулж хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад заавал аймаг, орон нутаг гэлтгүй, харьяалал харгалзахгүй юм байна. 

УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ААН эрхлэгчдийн цаг зав болон хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх хүрээг нэмэгдүүлэх үүднээс энэ оны 8 дугаар сарын 15-нд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулах үеэр 200 орчим хуулийн этгээд болох нөхөрлөл, компани, ААН эцсийн өмчлөгчөө бүртгүүлжээ. 

Дээрх үйл ажиллагааны зорилго нь хуулийн этгээдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

Өмнө нь зөвхөн ашигт малтмалын лицензтэй компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэдэг байсан бол одооноос Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 180 мянга гаруй ААН эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллээ УБЕГ-аас баталсан журам, маягтын дагуу мэдүүлээд байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ын бүлэг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөхийг дэмжжээ 2020-08-28

Багш нарыг ЭРҮҮЛ МЭНДИЙН шинжилгээнд БҮРЭН хамруулаагүй зөрчил илэрлээ 2020-08-28

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2020-08-28

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв 2020-08-28

Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна 2020-08-28

ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. 2020-08-28

Зарим ангиллын оршин суух зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг цахимаар авахаар боллоо 2020-08-28

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглолтой автомашинуудыг хүлээлгэн өглөө 2020-08-28

Тусгай зөвшөөрөлгүй хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолоо 2020-08-28

Монгол, япон иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана 2020-08-28

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөллөө 2020-08-28