Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэдийн анхааралд

Тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэдийн анхааралд

МИАТ-ын ОМ7166 нислэг 2020.08.30-ны өдрийн өглөөний 10:50 цагт "Нурсултан Назарбаев" нисэх буудлаас хөөрөх бөгөөд бүртгэл 08:50 цагт эхлэх тул цагтаа ирсэн байхыг сануулъя.
Хамрагдсан иргэдтэй урьдчилан холбогдож бичиг баримтын зөрчилгүй байх, шинжилгээ өгөх, тусгаарлах байрны төлбөрийг барагдуулсан байх шаардлагатайг анхааруулсан тул хувийн зүгээс хариуцлагатай байж, бэлтгэлээ сайтар базаахыг хүсье.

Энэ удаагийн нислэгт 23 кг-аас илүү ачаатай зорчих үед илүү тээшний зардлыг төлөөд авч явах боломжтой юм.

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.