Халдвараас сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэе !!!
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа тун удахгүй эхлэх гэж байна. Эцэг эх, асран хамгаалагч нарын хувьд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй осол гэмтэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай нь мэдээж. Хүйтний улирал ойртож буйтай холбогдуулан өглөө оройдоо сэрүүсч, усархаг бороо орох нь нэмэгдсэн энэ цаг үед хүүхдээ улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, амин дэм болон шим тэжээлтэй хоол хүнсээр дархлааг нь дэмжих, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь чухал юм.
Ялангуяа амны хаалт тогтмол хэрэглэх, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих нь коронавируст "Ковид-19" халдвар, томуугийн өвчлөлөөс гадна агаар дуслын замаар дамжин халдварладаг бусад төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга юм шүү.
Эрсдэлээс сэргийлж, эрүүл ахуйн дадал хэвшлийг төлөвшүүлэх хамгийн эхний бас энгийн алхам бол АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭХ
Халдвараас сэргийлж, хайртай дотны хүмүүсээ хамгаалъя.
Эх сурвалж: НЭМГ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.