1072 хувьцааны ногдол ашгийг тун удахгүй тараана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг болох 179 тэрбум 830 сая төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлжээ. Тус төв нь ногдол ашиг авах эрхтэй иргэн тус бүрийн дансанд мөнгө байршуулах үүрэгтэй юм. Одоогоор үнэт цаасны дансаа нээлгээд, тухайн дансаа баталгаажуулсан иргэдийн дансанд ногдол ашгийг байршуулахад бэлэн болсон ба Төрийн сангаас нэгдсэн журмаар тараах аж.
Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Монгол Улсын 2 сая 512 мянган иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаагаас 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбоогүй иргэдийн ногдол ашгийг хоёрдугаар ээлжинд олгох юм байна.
“Эрдэнэт Тавантолгой” ХК нэг ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.