Амбасэлмаа: Наймдугаар сарын 30-ны өдөр нийт 678 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй гэлээ.

Амбасэлмаа: Наймдугаар сарын 30-ны өдөр нийт 678 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй гэлээ.

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Өнөөдрийн мэдээллийг тог цахилгааны асуудлаас болж 10:00 цагт эхлүүлсэн юм. 

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байгаа. Харин зөөвөрлөгдөн ирсэн 301 тохиолдол батлагдсан бөгөөд 295 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүнээс 29 сувилал, 40 гэрийн, 226 нь ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. Өнөөөдөр ХӨСҮТ-д нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үүнээс гадна ХӨСҮТ-д 27 хүн ажиглалтад байгаа аж.  

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 30-ны өдөр нийт 678 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй гэлээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.