Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг авран хамгаалав

Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг авран хамгаалав

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг  10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

 Эргүүл 06 дугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 2080  алба хаагч, 366 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 241 хүний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 45 автомашиныг татан гаргасан.

Мөн Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 60 орчим мянган иргэнд хүргэн, 14 мянга орчим иргэнд сэрэмжлүүлэг материал тараан ажилласан байна.

“Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Улаанбаатар MMC Энержи” баг Дэлхийн их дуулгын тэмцээнд оролцож байна 2020-09-02

Нийслэлийн авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг НИТХ-д танилцуулна 2020-09-02

Удаашралтай байгаа авто замын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө 2020-09-02

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцтай болно 2020-09-02

Ахлах ахлагч Х.Ганзоригт хамт олноос нь гэнэтийн бэлэг барьлаа 2020-09-02

Завьт эргүүлийнхэн 241 иргэний амь насыг авран хамгаалав 2020-09-02

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг шалгахаар тохиролцлоо 2020-09-02

Японд хар салхины улмаас 200 гаруй нислэг цуцлагджээ 2020-09-02

Жүдо бөхийн Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно 2020-09-02

Монголбанк 13.1 тонн алт худалдан авчээ 2020-09-02

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр /2020.09.02/ эрчим хүчний үнэ нэмэгдэх эсэх асуудлаар мэдээлэл хийлээ 2020-09-02