Хувийн хэвшил хоорондын холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа

Хувийн хэвшил хоорондын холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа өчигдөр (2020.09.01) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав.  

Уулзалтын эхэнд Элчин сайд Х.Кобаяши найм дахь удаагийн Улсын Их Хуралд дэд даргаар сонгогдон ажиллаж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ.  

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улсын парламент болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, дэлхийн улс орнууд “COVID-19” цар тахалтай тасралтгүй тэмцэж буй энэ цаг үед Япон Улсын Засгийн газраас манай улсад хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархалтай байгаа илэрхийлээд хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдийг бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Х.Кобаяши Япон, Монголын найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа нотлоод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлэхээр холбогдох байгууллагуудтай санал солилцож эхэлсэн талаар дурдав.
Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг тэлж, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа 4 сарын дараа дуусна 2020-09-02

Ерөнхийлөгч АХМАД ДАЙЧДАД төрийн одон, медаль хүртээлээ 2020-09-02

Н.Энхбаяр, Ж.Батзандан нар "АЙЛЫН ХАЯА" бараадлаа 2020-09-02

1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ 2020-09-02

Шуурхай штабын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ 2020-09-02

Хувийн хэвшил хоорондын холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа 2020-09-02

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хугацааг сунгахыг дэмжив. 2020-09-02

Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд нэгтгэнэ 2020-09-02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар анх удаа "Судалгаа хөгжлийн төв"-тэй боллоо 2020-09-02

Оюуны өмчийн газрын даргаар ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх томилогджээ 2020-09-02

Тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ 2020-09-02