Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа 4 сарын дараа дуусна

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа 4 сарын дараа дуусна

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр тогтоолгох боломж олгосон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оныг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ. Уг хууль үйлчилж эхэлснээс хойш шимтгэлээ нөхөн төлөх боломжтой иргэдийн ердөө 6 хувь нь энэ боломжийг ашиглаад байна. Өөрөөр хэлбэл, малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 орчим мянган хүн хамрагдах тооцоо байсан ч өнгөрсөн сарын байдлаар 5,463 хүн 9.2 тэрбум төгрөгийн шимтгэл нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа хэвлүүлэн авсан байна.

1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд хамаарна. Уг хуулийн 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хувь, хэмжээг зааж өгсөн байдаг. Тодруулбал, уг хууль үйлчлэх иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн сард 42,000 төгрөгөөр тооцож шимтгэл төлнө гэсэн үг. Хэрэв тухайн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ нөхөн төлөх хугацаа хоёр жил гэж үзвэл нийт 1,008,000 төгрөг төлснөөр тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэх нь.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах зохицуулалт 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн. Энэ хүрээнд НДШ-ийг 20-оос доошгүй жил төлөхдөө 15 жилд нь тухайлбал, малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан 50 хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болж байгаа юм. Хэрэв энэ нөхцөлийг хангахад тань НДШ-ийн төлөлт тодорхой хугацаанд тасарсан бол түүнийгээ дээр дурдсанчлан 2020 ондоо багтан нөхөж төлснөөр малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч та тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэж байгаа юм.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах баримт бичгийг бүрдүүлэн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
  • Иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;
  • Иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шүүгчийн шалгаруулалтад бүртгэгдсэн хуульчдын талаар олон нийтээс мэдээлэл авна 2020-09-02

Швед дэх эх хэл соёлыг хөгжүүлэх "Төгс билэгт төв" хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ 2020-09-02

Биеийн тамир, спортын салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзлаа 2020-09-02

Б.Пүрэвдорж: Миний төсөл дэмжигдвэл 1 их наяд төгрөг иргэдэд очих боломжтой 2020-09-02

Монгол Улсын усан хил тайван байна 2020-09-02

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа 4 сарын дараа дуусна 2020-09-02

Ерөнхийлөгч АХМАД ДАЙЧДАД төрийн одон, медаль хүртээлээ 2020-09-02

Н.Энхбаяр, Ж.Батзандан нар "АЙЛЫН ХАЯА" бараадлаа 2020-09-02

1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ 2020-09-02

Шуурхай штабын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ 2020-09-02

Хувийн хэвшил хоорондын холбоог бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа 2020-09-02