Монголын 3х3 сагсан бөмбөгчид шигшээ наймд шалгарлаа

Монголын 3х3 сагсан бөмбөгчид шигшээ наймд шалгарлаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн улирлын 2020 оны хоёр дахь "Их дуулга" тэмцээн /2020.09.02/ эхэллээ.

Энэхүү Унгарын "Их дуулга" тэмцээнд Монголын "Улаанбаатар ММС Энержи" баг хүчээ сорьж байгаа юм. Манай баг “B” хэсгийн эхний тоглолтоо урд шөнө дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны хоёрт эрэмбэлэгдсэн Сербийн “Нови Сад” /NOVISAD/ багтай хийж 21:6 оноогоор ялагдсан байна.

Харин Чехийн шигшээ “Хумполец” /HUMPOLEC/ багийг 20:15 харьцаатай хожсон юм. Ийнхүү "Улаанбаатар ММС Энержи" тав дахь удаагаа "Их дуулга" тэмцээний шилдэг наймд буюу хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. 
Манай баг өнөө шөнө 23 цаг 15 минутаас сагсан бөмбөгийн эх орон АНУ-ын Нью-Йорк хотын “Харлем” багтай тоглох юм.

Өмнө нь тэд Чежүгийн дэлхийн Гран при-д хэсгийн шатанд учраа таарч тоглоход Монголын баг хожигдож байсан юм. Гэхдээ тус тэмцээнд манай баг хэсгээсээ хоёроос гарч, тус тэмцээнд түрүүлж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээг “Е-Мongolia” цонхонд нэгтгэнэ 2020-09-02

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар анх удаа "Судалгаа хөгжлийн төв"-тэй боллоо 2020-09-02

Оюуны өмчийн газрын даргаар ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх томилогджээ 2020-09-02

Тусгай үүргийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ 2020-09-02

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав 2020-09-02

Монголын 3х3 сагсан бөмбөгчид шигшээ наймд шалгарлаа 2020-09-02

“Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх онд болно 2020-09-02

Аврах ажиллагааны зориулалттай автомашин гардуулав 2020-09-02

Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийхийг судалж байна 2020-09-02

Хакүхо Намрын тэмцээнд барилдахгүй байж магадгүй 2020-09-02

Монгол дайчдын болон Зөвлөлтийн нисгэгчдийн, Маршал Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөлөө 2020-09-02