Монгол дайчдын болон Зөвлөлтийн нисгэгчдийн, Маршал Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол дайчдын болон Зөвлөлтийн нисгэгчдийн, Маршал Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон 1945 оны Чөлөөлөх дайны агуу ялалтын 75 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, ахмад дайчин Яринпилийн Өсөх нар Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө болон Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Мөн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн чөлөөлөх дайнд оролцсон, саяхан Батлан хамгаалах яамны “Дайчин алдар-2” медалиар энгэрээ мялаасан ахмад дайчин Я.Өсөхөд хүндэтгэл үзүүллээ.

Ташрамд дуулгахад, 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эр оролцсон. Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдаас өдгөө улсын хэмжээнд 42 нь амьд сэрүүн, энх тунх амьдарч байгаагийн нэг нь өдгөө 96 настай Я.Өсөх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.