Зорилтот бүлгийн долоон өрхөд иж бүрэн гэр бэлэглэв

Зорилтот бүлгийн долоон өрхөд иж бүрэн гэр бэлэглэв

“Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүргийн долоон өрхөд иж бүрэн гэрийг өнөөдөр хүлээлгэн өглөө.  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн.

Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн, олон хүүхэдтэй таван өрхийн газрын асуудлыг шийдвэрлэж, 90 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, гурван өрхөд иж бүрэн гэрийг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг нар оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2020-09-03

"Оюу толгой"-н цахилгаан эрчим хүчийг Монгол Улсаас хангаж эхэллээ 2020-09-03

Энхийг сахиулахаар явсан алба хаагч ӨӨРИЙГӨӨ БУУДЖЭЭ 2020-09-03

"Иргэний зөвлөл" байгуулах сонгон шалгарууллаа 2020-09-03

АНУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлд түлхүү хамтарч ажиллана 2020-09-03

Зорилтот бүлгийн долоон өрхөд иж бүрэн гэр бэлэглэв 2020-09-03

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана 2020-09-03

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өглөө 2020-09-03

Өнөөдөр 2 иргэн мөнгө, хүрэл донор энгэрийн тэмдэг хүртлээ 2020-09-03

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголбанктай хамтран ажиллана 2020-09-03

“1000 машины зогсоол”-ыг 11 дүгээр сар хүртэл орон нутгийн ногоочдод бөөний борлуулалт хийхэд ашиглуулна. 2020-09-03