Энхийг сахиулахаар явсан алба хаагч ӨӨРИЙГӨӨ БУУДЖЭЭ
Өмнөд Судан улсад явагдаж байгаа Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Цэргийн багийн ээлжийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч зуурдаар нас барсан тухай мэдээлэл өнгөрсөн долдугаар сард зарим хэвлэлд гарсан ч нас барсан шалтгааны талаар ЗХЖШ болон Батлан хамгаалах яамнаас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан билээ.
Тэгвэл Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан, 44 настай Монгол Улсын иргэн алба хааж байсан улсдаа өөрийгөө буудаж, амиа хороосон байна. Энэ хэрэг 2020 оны зургаадугаар сарын 2-нд гарчээ.
Энхийг сахиулахаар явж байгаа алба хаагчид эх орондоо авч байгаа цалинг бодвол илүү нэмэгдэлтэй урамшуулал авдаг тул нэг талаас түүнд нь татагдаж, алба хаахаар явах тохиолдол байдаг. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь нэр хүндийн асуудал байдаг хэдий ч сэтгэл санаа, бие махбодийн хохирол амсахад хүргэдэг нь энэ тохиолдлоос харагдаж байна.
Сануулахад, өнгөрсөн зургаадугаар сард Афганистанаас ирсэн Монголын энхийг сахиулагчдаас 50 гаруй алба хаагч КОВИД-19-өөр халдварласан билээ.
ЭХ СУРВАЛЖ: https://zindaa.mn/3d74
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.