Иран бөхийг цаазлахгүй байхыг Доналд Трамп шаардлаа

Иран бөхийг цаазлахгүй байхыг Доналд Трамп шаардлаа

Ираны сонгомол барилдааны шилдэг бөхчүүдийн нэг Навид Афкариг цаазаар хороох шийдвэрийг Ираны шүүхээс гаргасан талаар бид мэдээлсэн билээ. 27 настай Навид Афкариг эх орноосоо урван тэрсэлсэн зэрэг нийт 20 гэмт хэрэгт буруутгаж байгаа бөгөөд 2018 оны наймдугаар сард Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр тэр цаазаас гадна 74 удаа ташуурдуулах шийтгэл хүлээсэн байна.

Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ мэдээг сонсоод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад “Энэ залуу бидний л нэг. Тэр миний тулаанч ч байж болох байсан. Түүнд туслах боломж байна уу” гэж бичжээ.

Доналд Трамп тун удалгүй олон нийтийн сүлжээгээр Ираны Засгийн газарт хандан “Иранд нутгийн алдартай бөх, 27 настай Афкариг засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон хэргээр цаазаар авахыг хүсэж байгааг дууллаа. Тэд улс орны эдийн засаг муудаж, инфляц өссөний эсрэг л жагссан. Ираны удирдагчдад хандаж байна. Хэрэв та бүхэн энэ залуугийн амь насыг өршөөвөл та бүхэнд талархах болно” гэж бичжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.