Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллалаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрсний тээврийн жолооч нартай уулзлаа.
Тэрбээр хоёр жилийн өмнө нүүрс тээврийн жолооч нартай уулзахдаа тайван зогсоол, амрах байр бүхий халуун ус, хоолны газар, зам дагуу бие засах газрууд гээд нийгмийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэхээ хэлж байсан бөгөөд эдгээр ажлууд өнөөдөр 80-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Одоогоор 86 хувийн гүйцэтгэлтэй яваа "Тээвэрчдийн хотхон"-д гэхэд 14 000 гаруй жолооч амрах боломжтой аж. Түүнчлэн 2500 автомашины зогсоолтой, жолооч нарт зориулсан эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр мөн бүсэд хяналтын камерын систем суурилуулж, бүрэн гэрэлтүүлэг, харуул хамгаалалттай орчин бүрдүүлжээ. Энэ хүү цогцолбор тун удахгүй ашиглалтад орох ба байгууламжид шаардагдах үлдэгдэл санхүүжилтыг даруй шийдвэрлэхийг сангийн сайдад үүрэг болгожээ.
Уулзалтын үеэр жолооч нарын зүгээс "Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орвол бид ажилгүй болох уу" гэх асуултыг тавьж байсан бол У.Хүрэлсүх "Үгүй. Та бүхэн ажлаа аюулгүйн дүрэм журмыг хангасан, хүнд даацын авто замаар цаашид тээвэрлэлтээ үргэлжлүүлж хийнэ.Төмөр зам,авто замаар экспорт хосолж явна. Төмөр замаар жилдээ 30 сая тн, автозамаар 20 сая тн нүүрс тээвэрлэх тооцооллоор бид ажиллаж байгаа" хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.