Өчигдөр 604 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

Өчигдөр 604 сорьцод коронавирусний шинжилгээ хийжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит өчигдөр буюу энэ сарын 5-нд нийт 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Ташрамд дурдахад, ЭМЯ-наас өдөр бүр 11.00 цагт Монгол Улс болоод дэлхий нийтийн коронавирусний нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийдэг байсан. Харин ирэх 7 хоногоос даваа, лхагва, баасан гарагт мэдээлэл хийх болсон юм. Бусад өдөр Эрүүл Мэндийн Яамны фейсбүүк хуудсаар коронавирусний мэдээллийг хүлээн авах боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.