Н.Түвшинбаяр Биатлоны тамирчидтай цахим уулзалт хийлээ
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нар Беларусь Улсын Минск хотын Раубичи олон улсын А зэрэглэлийн бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилт хийж буй Үндэсний шигшээ багийнхантай цахим уулзалт хийлээ.
Энэ уулзалтаар Н.Түвшинбаяр биатлоны тамирчдын бэлтгэлийн нөхцөл байдал явцтай танилцаж, цаашдын тэмцээн уралдаануудад нь амжилт хүслээ.
Биатлоны Үндэсний шигшээ баг өнгөрсөн долоодугаар сарын 28-нд эх орноосоо мордсон бөгөөд ирэх аравдугаар сарын 22 хүртэл Раубичи олон улсын бэлтгэлийн төвд бэлтгэлээ базаана.
Манай улсын багийн ерөнхий дасгалжуулагчаар олимпын алт, мөнгө, дэлхийн дөрвөн удаагийн аварга Беларусь Улсын гавьяат дасгалжуулагч А.Попов ажиллаж байна.
Туслах дасгалжуулагчаар ОУХМ Б.Бат-Эрдэнэ, менежерээр Б.Лхагвасүрэн таван тамирчны хамт ажиллаж байгаа юм.
Монголын тамирчид ирэх арваннэгдүгээр сарын 22-30-нд Шведийн Идред, арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 5-нд IBU CUP тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Энэ тэмцээнээс тэд Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авах юм. Хэрвээ Дэлхийн цомын эрхээ авбал арванхоёрдугаар сарын 7-ноос ирэх оны гуравдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх олимпын эрхийн оноо олгох Дэлхийн цомын цувралуудад оролцох боломжтой.
Биатлоны шигшээ багт:
1.Э.Энхсайхан /Дархан/
2.Ц.Адъяажаргал /Булган/
3.Т.Ариунболд /Эрдэнэт/
4.М.Должинсүрэн /Эрдэнэт/
5.Д.Энхчимэг /Эрдэнэт/ нар багтсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.