Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашиг авах ЗААВАР
"Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг ...... дугаарт илгээж, бүртгүүлнэ" гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ.
Юун түрүүнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд "Эрдэнэ Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнийг анхааруулъя.
Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно.
Дэлгэрэнгүй: 1072.ebarimt.mn
Тодруулбал, насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгох ба иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно гэсэн үг.
Гүүдсек үнэт цаасны компани зөвлөж байна
Үнэт цаасны данс нээлгэсэн ч буруу банкны данс бүртгүүлсэн иргэд хүүхэддээ банкны данс нээлгэх, эсвэл хүүхдийн мөнгө ордог, хүүхдийн өөрийн нэр дээрх зөв дансыг харилцдаг банкнаас лавлан авах боломжтой. Үүний дараа Гүүдсек Тусламж Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн зөв дансыг бүртгүүлэх шаардлагатай.
- Тодорхой хугацааны дараа ҮЦТХТ-өөс тухайн зөв банкны данс руу шилжүүлнэ.
- Хэрэв та онлайнаар үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл m.me/goodsecmongolia дээр дарж мессеж илгээн шуурхай нээлгэх боломжтой.
- “Гүүдсек” ҮЦК-ийн харилцагчид m.me/goodsechelp дээр дарж бүртгүүлсэн арилжааны банкны дансаа шалгах, бүртгүүлэх боломжтой.
- 1072 хувьцаатай эсэх, үнэт цаасны данстай эсэхээ дараах хаягт хандан шалгаарай. www.goodsec.mn/check
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.