"Хайшэнь" хар салхины улмаас Японд дотоодын 579 нислэг цуцлагджээ
Баруун өмнөд бүс нутгаар дайран өнгөрсөн "Хайшэнь" хар салхины улмаас Японд дотоодын 579 нислэг цуцлагджээ. Кюшю, Сикоку арлууд болон Хоншю арлын баруун өмнөд хэсгийн газруудтай холбогдох нислэгийн хуваариудад голдуу өөрчлөлт орсон байна.
Хоншю аралд даваа гарагт “синкансэн” хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосноос гадна тус арлын зэргэлдээх бүс нутгуудад мөн зарим галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс автомашины хурдны замуудыг хаав.
"Хайшэнь" хар салхи одоогоор Японоос Солонгосын хойгийн чиглэлд 40 км цагийн хурдтайгаар урагшилж байгаа бөгөөд цаг уурчдын мэдээлж буйгаар салхины хурд төв хэсэгтээ секундэд 60 метр хүрч ширүүсч байна. Хар салхины улмаас Японы баруун өмнөд нутагт 200 гаруй мм хур тунадас унаж магадгүй байна.
"Хайшэнь" хүчтэй шуурганы улмаас 36 хүн бэртжээ. Нагасаки, Кагошима, Кумамото дүүрэг дэх Кюшю аралд хамгийн олон хүн бэртсэн байна. Түүнчлэн Кюшю арлаас баруун зүгт байрладаг Ямагучи мужид 4 хүн бэртжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.