Дэлхий удахгүй эдийн засгийн хямралд орно

Дэлхий удахгүй эдийн засгийн хямралд орно

Шинжээчид энэ онд дэлхийн эдийн засагт шинэ асуудлууд гарч ирнэ гэсэн таамаг дэвшүүлжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, сүүлийн үед дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн ч олон асуудал тулгамдсан хэвээр байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. “Pacific Investment Management” компанийн дэлхийн эдийн засгийн зөвлөх Иоахим Фелсийн үзэж буйгаар, дэлхийн улс орнууд өдгөө өсөлтийн оргил үед хүрч байгаа ба үүнээс хойш уналт эхлэх аж. Хөгжингүй орнуудын засгийн газар эдийн засгаа хэвийн түвшинд хүргэх арга хэмжээнд зориулж олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Үүний үрээр АНУ-д наймдугаар сард ажилгүйдлийн түвшин буурч, үл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр нөхцөл байдал сайжирчээ. БНХАУ-ын эдийн засаг мөн сэргэж, Германд үйлдвэрлэл өсөж байна. Энэ үеэр ам.долларын ханш унасны дүнд хөгжиж буй орнууд ч “тэнхэрч” байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг хадгалж үлдэхэд хялбаргүй байх болно гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийг дэмжих арга хэмжээ дуусах тэр үед эрх баригчид эдийн засгаа эрчимжүүлэх талаар хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж тэд зөвлөж байна. Тухайлбал, АНУ-д наймдугаар сард 1.4 сая ажлын байр бий болгосон. “Moody's” агентлагийн шинжээч Райан Свитийн онцолсноор, эдийн засаг ийм эрчмээ алдахгүй байх ёстой ч санхүүгийн дэмжлэггүй хүнд байх болно.

Үүнээс гадна хэд хэдэн ноцтой шинж тэмдэг бий гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ. Энэ сарын эхээр зарим томоохон брэндүүд ажлын байраа цомхтгох тухай мэдэгдсэн. Тэдгээрийн дотор “Ford Motor Co.” Болон “United Airlines Holdings Inc.”  зэрэг компаниуд орсон байна. Түүнчлэн, АНУ, БНХАУ-ын харилцаа ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улам хурцдаж болзошгүй байна. Ингэснээр, бизнест итгэх итгэл алдарна гэж шинжээчид анхааруулжээ.

Хэдэн сарын өмнөөс коронавирусний халдварын тархалтын хяналтдаа авч чадсан Хятад улсад хэрэглэгчид мөнгөө зарцуулахыг хүсэхгүй хэвээр байна. Ингэхдээ тус улсын томоохон банкнууд найдваргүй зээл өсөж байгаагийн улмаас сүүлийн арав гаруй жилд байгаагүйгээр ашиг нь буурсан тухай мэдээлжээ.

Европын үйлдвэрүүд эрэлт, үнэ буурснаас болж ашиг багас байгаа тул зардлаа хэмнэхийг эрмэлзэж байна. Бас нэг тулгамдаж буй асуудал нь коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа гарах эрсдэл. Брукингийн их сургуулийн шинжээч Уоррик Маккиббин ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг 35 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.