Тарваган тахлын улмаас НЭГ хүн нас барлаа
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн өнөөдөр/2020.09.07/ 15 цаг 20 минутын үед нас барчээ. Тэрбээр тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр өвчилсөн иргэн байжээ.
Тарваган тахал дэгдсэнтэй холбоотойгоор Тосонцэнгэл сумын Засаг даргын А/174 дүгээр захирамжаар 2020 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 00.00 цагаас 11-ний өдрийн 23.59 цаг хүртэлх хугацаанд сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төвүүд, ресторан зоогийн газар, кафе, караокены ажлын цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00-18.00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хоригложээ.
Иймд өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд тарвага агнахгүй, тарваганы мах түүхий эдтэй харьцахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.