Тайланд улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Тайланд улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Тайланд Улсад түр оршин суугаа гадаадын иргэд энэ оны 9 дүгээр сарын 26-ны дотор визээ дахин сунгуулах шаардлагатай болсныг Тайландын Цагаачлалын албанаас мэдэгдэв. Сунгалтын хугацаа дөхөх тусам Цагаачлалын албаны ачаалал нэмэгдэж, хүмүүс олноор цуглах нөхцөл байдал үүсэх тул шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, эртнээс тус албанд хандахыг уриалсан байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

1. Паспортны хуулбар
2. Цээж зураг (1 хувь, 5.1x5.1 см хэмжээтэй)
3. Хилийн хорио тогтоосон тухай ЭСЯ-ны албан бичиг
4. Төлбөр - 1900 баат

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.immigration.go.th/en/ цахим хуудаснаас авна уу.

БАНГКОК ДАХЬ ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.