ДЭМБ: Дэлхий дахин дараагийн цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин дараагийн цар тахалд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж даваа гарагт мэдэгдээд, нийгмийн эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахыг улс орнуудад уриалжээ.
БНХАУ-д 2019 оны 12 дугаар сард коронавирусний халдварын анхны тохиолдлууд илэрснээс хойш дэлхий даяар өнөөдрийн байдлаар 27.19 сая хүн халдвар авч, 888326 хүн нас барсан байна.
“Энэ бол сүүлийн цар тахал биш. Халдварын тархалт, цар тахал нь хорвоогийн жам гэдгийг түүх батлан харуулж байна. Дараагийн цар тахал дэгдэх үед дэлхий дахин илүү их бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Т.Гебрейесус Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.