АН, МАХН, ШИНЭН сонголтоо хийж чадахгүй байна

АН, МАХН, ШИНЭН сонголтоо хийж чадахгүй байна

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 9 гэхэд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодорхой болгож, нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлэх учиртай.

Өчигдөр /2020.09.08/ нийслэлийн МАН, нийслэлийн Хөдөлмөрийн үндэсний намууд НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан. Харин нийслэлийн АН, МАХН, ШИНЭ-ийнхэн ажин түжин байна.

Гэхдээ гаднаасаа ажин түжин харагдаж байгаа ч дотооддоо бол нэлээд ширүүн өрсөлдөөн бий болж байгаа сурагтай.

Эдгээр гурван нам орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын 45 мандатын төлөө гурван намаас бүрдүүлсэн 45 нэр дэвшигчийг тодруулж сойно гэсэн үг. Энэ үүдээс хамтрагчдын дунд мандатын төлөө дотоод тэмцэл, зөрчил хүчээ аваад байгаа гэх. 

Хэдийгээр АН, МАХН, ШИНЭ намууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд хамтарч оролцож байгаа ч МАХН, ШИНЭ намаас тийм ч олон хүн танигдаагүй. ШИНЭ намаас Ж.Батзандан, Л.Болд, МАХН-аас Н.Энхбаяр, Э.Батшугар, Э.Эрдэнэжамъяан, Б.Тулга гэх мэт хэдхэн гол дүрийг нь л хүмүүс мэднэ. Тэгэхээр гурван нам нэр дэвшигчдээ хэрхэн оновчтой тодруулахаас орон нутгийн сонгуулийн өнгө харагдах нь.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.