АНУ-ын Сан-Франциско тойргийн Шүүхээс орос, монгол цагаачдыг залилан мэхэлдэг байсан Нелли Габуева хуульчийг шалгаж байгаа

АНУ-ын Сан-Франциско тойргийн Шүүхээс орос, монгол цагаачдыг залилан мэхэлдэг байсан Нелли Габуева  хуульчийг шалгаж байгаа

АНУ-ын Сан-Франциско тойргийн Шүүхээс орос, монгол цагаачдыг залилан мэхэлдэг байсан Нелли Габуева хэмээх хуульчийг шалгаж байгаагаа мэдэгдлээ.

Нелли Габуева Калифорнийн хэд хэдэн хотод Nelli Gabutti, Nelli Allen, Nelly Gabueva зэрэг нэрээр хуулийн компани байгуулж, АНУ-д цагаачлах эрх авах гэсэн орос хэлтэй хүмүүст үйлчилдэг байжээ. Гэвч Калифорни мужид албан ёсоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байжээ.

Монголоос ирсэн нэгэн гэрбүлийн хос түүнд хандаж, Америкт амьдрах эрх олж өгөхийг хүссэн байна. Найман мянган ам.доллар Неллид төлснийхөө дараа Цагаачлалын албанд ярилцлаганд ороход Габуева амалсан ёсоор хамт очилгүй алга болсон төдийгүй бичиг баримтыг нь өөрчлөн зассан байжээ. Тэр монголчуудыг Христийн шашинтан, Монголд шашин шүтлэгийн улмаас хавчигдан гадуурхдаг гэж тэмдэглэсэн байсан байна. Харин манай иргэд христийн шашинтан биш гэдгээ хэлсэн тул одоо тэднийг АНУ-аас албадан гаргахаар болоод байгаа гэнэ.  

Нелли мөн нэгэн гүрж бүсгүйгээс 7000 ам.доллар аваад “ижил хүйстэн, хорт хавдартай” гэсэн бичиг баримт бүрдүүлэн өгч байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.