Зам, тээврийн хөгжлийн сайд албан даалгавар өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд албан даалгавар өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр Иргэний нисэхийн салбарт ажиллан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтыг сайжруулах зарим арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой албан даалгавар өглөө.

Түүнчлэн 2020 оныг хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарласантай холбогдуулан иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахисан, ажилтан, албан хаагчдадаа чиглэсэн, ажиллах нөхцөл, орчин бүрдүүлсэн үйл ажиллагаа тогтмол явуулж байхыг санууллаа.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 200 хүүхдийн цэцэрлэгийг ирэх сард ашиглалтад оруулхаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйг дурдлаа.
Түүнчлэн нисэхийн салбарын ажилтнуудын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөний идэвхитэй байдлыг дэмжих, цар тахалаас урьдчилан сэргийлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавигддаг шаардлагад нийцүүлэн, ажилтнуудад зориулсан спорт цогцолборын барилгын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж буй танилцуулсан.

Л.Халтар сайд мөн ИНЕГ-ын Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцаж ашиглалтад даруй оруулахад ямар саад бэрхшээл тулгарсан, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож чиглэл өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.