"ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ" гэсэн бичгээ хураахыг санууллаа

"ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ" гэсэн бичгээ хураахыг санууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ худалдаа эрхлэгчдэд хандан "ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ" гэсэн бичгээ хураахыг сануулж, торгуулийн хэмжээ хуулиараа ТАВАН САЯ ТӨГРӨГ болохыг анхаарууллаа.

Тэрбээр "ШӨХТГ-аас хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн туслах үүднээс үйлчилгээ эрхлэгчдэд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан. Өнөөдрөөс улсын хяналтын байцаагч нар шалгалт хийж эхэлнэ. ШӨХТГ олонхийн эрх ашгийг хамгаална. Шинэ барааг буцаах тухайд асуудал хөндөгдөж байгаа. Өмсөж хэрэглэсэн хувцас тухайд биш! Зарим хүмүүс анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Хариуцлагатай байх ёстой. Энэ өнөөдөр тавьсан асуудал биш. 20 хоног ярьж, бичиж, сануулж, уулзаж, зөвлөж, тусалж байгаа" гэв. 
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсэгт
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж,
1.1 Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах,
1.2 Бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох,
1.3 Бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна 2020-09-10

799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна 2020-09-10

Алтанбулагийн боомтоор өнөөдөр 110 иргэнийг нэвтрүүлнэ 2020-09-10

Г.Занданшатар: Ёс зүйгээ умартсан хүн төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим төрийн албанд үйлчлэх учиртай 2020-09-10

Оюутнууд автобусаар зорчих картаа маргаашийн дотор захиална 2020-09-10

"ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ" гэсэн бичгээ хураахыг санууллаа 2020-09-10

Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдтэй уулзана 2020-09-10

Зөвлөгөө мэдээллийн төвөөр 469 иргэн үйлчлүүлжээ 2020-09-10

Махны экспортыг 5 дугаар сараас эхлүүлж, 10 мянган тонныг гаргажээ 2020-09-10

Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ олон улсад танилцуулах цахим талбартай болов 2020-09-10

Бүтээгдэхүүний үнийг нэмсэн “Сүү” компанид ШААРДЛАГА хүргүүллээ 2020-09-10