Азийн орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт хоёр дахь давлагаа аль хэдийнээ эхэлсэн
Дэлхий дахинд 28.8 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 922 мянга гаруй хүн нас бараад байна. Хэд хэдэн улсад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг хүлээн зөвшөөрсөн. Азийн орнуудаас Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт хоёр дахь давлагаа аль хэдийнээ эхэлсэн бол Чех, Австри, Турк, Франц зэрэг улсад хоёр дахь давлагаа саяхан эхэлснийг мэдэгджээ.
Чехийн тархвар судлаачид тус улсад “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдээд “Коронавирусний халдвараар хүнд өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд эмнэлэг хүрэлцэхгүй байх магадлалтай” гэв. Халдварын тархалтыг зогсоохын тулд эрх баригчид бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй гэж тархвар судлаачид анхааруулжээ.
Түүнчлэн Австрийн канцлер Себастьян Курц тус улсад “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдлээ.
Мөн Францад сүүлийн өдрүүдэд хоногт 6000-7000 тохиолдол бүртгэгдэж байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд 7183 шинэ тохиолдол бүртгэгджээ. Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад халдварын нийт тоо 381094 болжээ. Коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо 30916 болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.