Израилд орон даяар дахин хөл хорио тогтооно

Израилд орон даяар дахин хөл хорио тогтооно

Израилд коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар дахин хөл хорио тогтоож, Еврейн шинэ жилийн баярын үеэр хатуу хязгаарлалтуудыг авахаар болжээ.

Израилд хоёр дахь удаагаа тогтоож буй хөл хорио энэ долоо хоногийн баасан гаргаас эхэлж, хамгийн багадаа гурван долоо хоног үргэлжилнэ.

“Шинэ арга хэмжээнүүд бид бүгдэд сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой боловч халдварын тохиолдлын тоо өдөрт 4000-аар нэмэгдэх болоод байна” гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдээлсэн байна.

Еврейчүүдийн хувьд өндөр ач холбогдолтой баярын үеэр хязгаарлалт тогтоохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан Барилга, хот байгуулалтын сайд Яаков Лицман огцорчээ. Мөн тэрбээр эрх барих эвслээс намаа гаргана гэж сүрдүүлжээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Израилд халдварын 153 мянга гаруй тохиолдол илэрч, 1108 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.